Нүүр хуудас Гадаад мэдээ Лэди Гагагийн зүүл 128.54 каратын, алдарт “Tiffany Diamond” байв

Лэди Гагагийн зүүл 128.54 каратын, алдарт “Tiffany Diamond” байв

60
0
lady-Gaga-2019
Лэди Гагагийн зүүл 128.54 каратын, алдарт "Tiffany Diamond" байв

Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг оскар наадам өчигдөр буюу  /2019-02-25/-нйи өдөр болсон билээ. Энэхүү ёслолд Супер од Лэди Гага олны анхааралд өртөж чадсан юм.

Тэрээр Александр МакКүиний хар даашинз, тохой давсан савхин бээлийгээр гангарсан. Гэвч энэ бүгдээс илүү түүний хүзүүний гоёл олны анхаарлыг татав.

Түүний хүзүүнд гялалзах гоёмсог зүүлт нь 128.54 каратын, алдарт “Tiffany Diamond” байв. Уг зүүлтийг хамгийн сүүлд үзэсгэлэнт Одри Хепбурн 1961 онд “Breakfast at Tiffany’s” кинонд зүүж байжээ.

1877 онд Өмнөд Африкийн Кимберли уурхайгаас уг алмаазыг гаргаж авсан бөгөөд, дэлхийн хамгийн том шар алмаазны нэг гэж тооцогддог. Зах зээлийн үнэлгээ нь 30 сая ам.доллар бөгөөд Оскарын шагнал гардуулах ёслолд зүүсэн бүх цаг үеийн хамгийн үнэт эдлэл болов.

Лэди Гага энэ жилийн Оскарын шагналын хоёр төрөлд (шилдэг дуу, шилдэг эмэгтэй жүжигчин) нэр дэвшиж, “Shallow” дуугаараа анхны Оскараа гардсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here