Нүүр хуудас Гадаад мэдээ МИЛАН: Хэрэгтэн 50 гаруй сурагчтай автобусны кабинд гал тавьжээ!

МИЛАН: Хэрэгтэн 50 гаруй сурагчтай автобусны кабинд гал тавьжээ!

63
0
italy-avtobus-shataaw
Хэрэгтэн 50 гаруй сурагчтай автобусны кабинд гал тавьжээ

Милан хотын ойролцоо автобусны жолооч сургуулийн автобус хулгайлан сурагчдын амь насанд заналхийлэл учруулсан байна.

Тодруулбал, 50 сурагчтай нэг багштай автобусыг хулгайлан барьцаалж, цагдаа нараас зугтаж байхдаа хэд хэдэн автомашиныг дайрч, дараагаар нь автобусны дотор кабинд гал асаан сурагчдын аминд халдахын завдсан байна.

Италийн цагдаа нарын өгсөн мэдээллээр бол, хэрэгтэн автобусыг хулгайлсныхаа дараа гал асаахынхаа өмнө та нараас хэн нь ч амьд гарахгүй хэмээн заналхийлэн айлган сүрдүүлжээ. Азаар хүүхдийн амь нас эрсдээгүй байна. Цагдаа нар автобусны арын цонхыг хагалан хүүхдүүдийг гаргажээ.

Хэргийн талаар Миланы ерөнхий прокурор Франческо Греко хэвлэлийнхэнд мэдээлэхдээ, хүүхдүүд аврагдсан нь гайхалтай зүйл боллоо, үүнээс ч илүү гарз хохиролтой аймшигт явдал болох байлаа шүү хэмээн хэлсэн байна.

Хэрэгтэн Италийн Сенегал гарал үүсэлтэй 47 настай иргэн хэмээн мэдээлж байна. Барьцаалагдсан автобусанд сурагчидтай зорчиж байсан нэгэн багш хэлэхдээ, түүнийг Италийн цагаачлалын бодлогын талаар үргэлж гомдоллож, шүүмжилж явдаг байсан гэдгийг хэлж байлаа.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, түүнийг газар дундын тэнгис дэх амиа алдаж байгаа хүмүүсийг зогсоохыг шаардаж байсан талаар онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here