Гүүр он солигдохыг хүлээн, төрийн дууллаа сонсч, оны сүүлийн торгон агшныг хүлээн зогссон олны хөлийг дийлэлгүй нуржээ.
Горькийн цэцэрлэгт хүрээлэнд болсон золгүй явдлын улмаас азаар хүний амь нас хохироогүй ч олон хүн гэмтэж бэртжээ.
Гүүр нурсан газарт түргэн тусламжийнхан, аврагчид очиж, иргэдэд яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлж, хүнд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Гүүр нурсан шалтгааныг даац хэтэрсэн, мөн гүүрийн бат бэх байдал алдагдаж, техникийн хувьд бүрэн бүтэн байгаагүйтэй холбон тайлбарлаж байна.
Москва хотын захирагч Сергей Собянин болсон явдлыг нягтлан шалгаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэгджээ.
https://youtu.be/ZVr9fiJbhh0