Нүүр хуудас Гадаад мэдээ Найман хүүхдийн амийг аварсан охин хөл болон хоолойдоо түлэнхийн шарх авчээ.

Найман хүүхдийн амийг аварсан охин хөл болон хоолойдоо түлэнхийн шарх авчээ.

228
0

Одесс хотноо шатаж байсан хүүхдийн зуслангын  корпусаас нэгэн охин 8-10 насны найман хүүхдийг гаргаж амь насыг аварсан байна.

Хатан зоригт охин өөрөө хөл болон хоолойдоо түлэнхийн шарх авсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэх үед ухаан алдсан тухай эх сурвалжийн мэдээлэлд өгүүлжээ. Аврагч охин одоо хүүхдийн эмнэлгийн сэхээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд амь насанд нь төдийлөн аюултай биш бололтой.

“Виктория” хүүхдийн зусланд ням гаригт шилжих шөнө түймэр гарахад тэнд нийтдээ 150 хүүхэд байсан бөгөөд гал гарсан корпуст 42 хүүхэд байсан гэнэ. Гурван хүүхэд амь алдсан уг гамшигтай холбогдуулан галын аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн тухай эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here