Нүүр хуудас Гадаад мэдээ Найруулагч Жэймс Тобак 40 орчим эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлжээ

Найруулагч Жэймс Тобак 40 орчим эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлжээ

156
0

Холливудын нэрт найруулагч продюссер Харви Вайнстэйн эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан хэрэгт буруутгагдаад байгаа бол Америкийн дахин нэг кино найруулагч бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдоод байна. Америкийн кино зохиолч, найруулагч Жэймс Тобак 40 орчим эмэгтэйд тодруулбал 38 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгагдаад байгаа тухай Лос Анжелес таймс сонинд нийтэлжээ. Сонины ням гаригийн дугаарт бичсэнээр Тобак бүсгүйчүүдэд ойртож дотносохын тулд гадаа гудамжинд танилцаж кинонд тоглуулж олны танил болгоно хэмээн хуурдаг байсан байна.Ингэж танилцсаныхаа дараа тэдний уулзалт ихэвчлэн бэлгийн дарамт үзүүлснээр дуусдаг байжээ. Тодруулбал бүсгүйчүүдийн өмнө бэлэг эрхтнээ ил гаргаж, зүй бус үйлдэл үзүүлдэг байсан байна. Энэ жил 72 настай Нью-Йоркийн уугуул оршин суугч Жэймс Тобак сонины нийтлэлд бичигдсэн хэргийг эрс үгүйсгэж байгаа юм. “Эдгээр 38 эмэгтэйн хэнтэй нь ч хэзээ ч уулзаж байгаагүй төдийгүй хэрэв уулзсан байлаа гэхэд 5 минут л ярилцсан байж болох юм, учир нь хэнийг нь ч огт санахгүй байна” гэжээ. Бэлгийн дарамтанд өртсөн гэх эмэгтэйчүүдийн дунд Верука Солт хамтлагийн дуучин, гитарчин Луйс Пост, Дэлхий эргэх үед киноны жүжигчин Тэрри Кон нарын нэр бичигдсэн байна. Мөн жүжигчин Эко Дэнон Тобакийн найруулсан Цагаан ба Хар кинонд тоглохоос татгалзаж байжээ. Тобак түүний гарыг барьж “хэрэв би хөхний товчинд чинь хүрч нүд рүү нь харвал тэсэлгүй орилох байсан” хэмээн бэлгийн дарамт үзүүлэхийг оролдсон тухай Лос Анжелес таймс сонинд ярьсан байна. Жэймс Тобакийн найруулсан Багси кино 1991 онд Оскарт нэр дэвшиж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here