Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос Пеньоль Гуатапед сүйрсэн аяллын хөлөг онгоцны талаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 122 хүн амьд гарч тэдний биеийн байдал нь сайн байгаа мөн зургаан хүн амиа алдсан, 22 хүн сураггүй байгаа байгаа юм байна. Хөлөг онгоцонд 150 жуулчин явсан бөгөөд тэдэнд аврах хантааз байгаагүй гэнэ.
Эрж хайх, аврах ажиллагаа шөнийн туршид явагдсан байна. Гуатапегийн захирагч Марлени Гарсиа Оспина хөлгийн сүйрэлтэй холбоотойгоор гурван өдрийн гашуудал зарлажээ.