Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ТУРК улсын төрийн тэргүүн нар Истамбулд уулзалдана

ОХУ-ТУРК улсын төрийн тэргүүн нар Истамбулд уулзалдана

123
0
Putin-Erdagon
ОХУ-ТУРК улсын төрийн тэргүүн нар Истамбулд уулзалдана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоган нар Истамбул хотноо уулзаж, хоёр талын харилцаа, олон улсын болон бүс нутгийн асуудал хэлэлцэнэ.

Өнөө орой хоёр удирдагч “Туркийн урсгал” нэртэй байгалийн хий дамжуулах хоолойн Хар тэнгис доогуур тавих шугамын барилгын ажил дууссанд зориулсан ёслолын арга хэмжээнд видеогоор холбогдож оролцоно.

Бас нэг хэлэлцэх чухал асуудал бол Орос, Турк улс Сирийн хямралыг зохицуулах, тэнд тогтоосон байлдааны ажиллагааг зогсоох дэглэмийг бэхжүүлэх, хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж байгаа.

Иймээс Сирийн байдал хоёр удирдагчийн хэлэлцэх гол сэдвийн нэг байх нь тодорхой, ялангуяа өнгөрсөн сарын 27-нд Сочи хотноо болсон Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Макрон нарын оролцоотой дээд хэмжээний уулзалтын дүнд баталсан шийдвэрийг ажил хэрэг болгох асуудал яригдах нь тодорхой.

Мөн Идлиб мужийн асуудал, Сирид Үндсэн хуулийн хороо байгуулах асуудал гээд хоёр удирдагчид хэлэлцэх асуудал сэдэв зөндөө бий. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хувьд ярихад энэ онд хоёр орны хооронд бараа эргэлт өсөж байна, энэ оны эхний 7 сарын байдлаар 34 хувь өсөж, 15 тэрбум доллар даваад байна.

Хоёр орон хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах том том төслүүд хэрэгжиж байгаа, үүний нэг нь “Туркийн урсгал” нэртэй байгалийн хий дамжуулах хоолой, энэ хоолой ашиглалтад орсноор зөвхөн Турк улс гэлтгүй европын орнуудын эрчим хүчний аюулгүй байдал хангагдана.

“Аккую” атомын цахилгаан станц бий, энэ станцад тус бүр 1200 мегаватт хүчин чадалтай цөмийн 4 тогоо суурилуулна.

Төслийн өртөг 20 тэрбум доллар. Атомын цахилгаан станцын эхний тогоо 2023 онд ажилд орж, жил бүр нэг тогоог ажилд оруулснаар цахилгаан станц 2027 онд бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлнэ.

Өнгөрсөн онд 4,7 сая оросууд Туркэд жуулчлалаар ирсэн, одоогийн байдлаар Орос улс Туркэд ирсэн гаднынхны тоогоор тэргүүн байранд явж байна. Энэ оны эхний хагаст тус улсад ирсэн Оросын жуулчдын тоо 40 орчим хувиар өссөн үзүүлэлт гарч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here