Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков Улаанбаатар хотод амьсгал хураажээ

ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков Улаанбаатар хотод амьсгал хураажээ

67
0
Алексей Булдаков
ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков

“Үндэсний ан агнуурын онцлог” киноны генералын дүрээр монголчуудын сайн танил болсон ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Улаанбаатар хотод амьсгал хураасан байна.

Алексей Булдаков 1951 оны гуравдугаар сарын 26-нд ОХУ-ын Алтайн хязгаарт мэндэлсэн. 1981 он хүртэл Павлодар, Томск, Караганда, Рязант хотын театруудад ажиллаж байгаад 1982 оноос кино ертөнцөд орсон юм.

Нэрт жүжигчин Монголд найзынхаа төрсөн өдөрт оролцохоор ирээд байжээ. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-наас жүжигчний гэр бүлд эмгэнэл илэрхийлээд үхлийн шалтгаан нь “зүрхний өвчин” гэж мэдээлсэн байна.

Булдаков өглөө нь Москва хотруу нисэх ёстой байсан бөгөөд зочид буудалд ирсэн таксины жолооч түүнийг гарч ирэхгүй болохоор нь буудлын ажилтнуудад мэдэгдсэн байна. Өрөөнд ороход жүжигчин амьсгал хураасан байжээ.

Жүжигчний бие төлөөлөгч Ольга Кривенковагийн мэдээлснээр тэд Москва дахь МУ-ын ЭСЯ-тай жүжигчний цогцсыг эх оронд нь шилжүүлэн аваачих асуудлаар хэлэлцэн тохиролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here