ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Гамбургэд хүрэлцэн очжээ. ОХУ-ын төрийн тэргүүний онгоц Германы канфцлер асан Гельмут Шмидтийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Ойрын хоёр хоногт ОХУ-ын төрийн тэргүүн “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Гамбургэд ажиллах юм.
Баасан гаригт тэрбээр “Их 20”-ын хүрээнд хоёр хуралдаанд оролцохоор төлөвлөжээ. Эхнийх нь Ойрхи Дорнод дахь улс төрийн нөхцөл байдал, түүний дотор терроризмын эсрэг албан бус уулзалт бол нөгөөх нь БРИКС-ийн орны удирдагчид үүнд: Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкын хуралдаан ажээ.
Путин баасан гаригт хэд хэдэн хоёр талын уулзалтад оролцох юм байна. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Че Ин нартай уулзаж ярилцах ажээ. Түүнээс гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй ч уулзах юм байна.