Гэр бүл зохиох асуудал нь үндэстэн бүрт тулгамдсан асуудал болоод байна. Гэр бүлийн бат бэх харилцаа байхгүйгээс салалт, хүүхэд өнчрөх гээд олон асуудал үүнээс улбаатай.
Тэгвэл гэр бүлээ баталгаажуулах тийм ч шаардлагатай зүйл биш гэж ОХУ-ын ВЦИОМ төвийн судалгаанд оролцсон хүний тал хувь нь үзсэн байна.
Гэрлэлтээ батлуулалгүйгээр амьдрахыг хүсэгчид улам олширч байгааг тус төв онцлов. Тухайлбал, энэ удаагийн судалгаанд оролцсон 18-24 насны хүмүүсийн 59 хувь гэрлэлтээ батлуулах албагүй гэж үзжээ.