Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ын иргэдийн 34% нь авлига авсан төрийн албан тушаалтнуудыг буудах нь зүйтэй

ОХУ-ын иргэдийн 34% нь авлига авсан төрийн албан тушаалтнуудыг буудах нь зүйтэй

154
0

Коммерсантъ” сонины явуулсан “Өөрчлөлт, шинэчлэлтийн 20 жил бидний нүдээр” сэдэвт санал асуулгаар ОХУ-ын иргэдийн 34 хувь нь авлига авсан нь тогтоогдсон төрийн албан тушаалтнуудад цаазаар авах ял ногдуулах нь зүйтэй гэж үздэг нь тодорхой болжээ. Энэ үзүүлэлт Москвад бүр 60 хувьд хүрсэн байсан бөгөөд төв суурин газруудад хөдөө орон нутгаас илүү их ажиглагдаж байсан аж. Мөн санал асуулгад оролцогчдын 38 хувь нь “Хааяа буудахыг хүсдэг” гэсэн хариулт өгсөн байна. Санал асуулгад оролцсон иргэд бүгд улс оронд нь шударга бус байдал газар авсан гэдгийг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гэмт хэргийн золиос болохоос эмээж явдаг гэсэн хариулсан байжээ.

Сурвалжлагч нар улс орны өнцөг булан бүрээс 1750 хүний санал цуглуулсны 90 хувь нь цэвэр орос үндэстэн байсан байна. Тэдний 60 хувь нь өөр үндэстэнд таагүй ханддаг гэдгээ илэрхийлсэн бол 40 хувь нь төр засгаас явуулж буй бодлогод хүндэтгэлтэй ханддаг гэсэн байна. Санал асуулгад оролцогчдын цөөн хэсэг нь шийдвэр гаргах түвшинд өөр үндэсний хүмүүсийг гаргавал байдал сайжирна гэж үзсэн байхад 89 хувь нь үндэстэн ястны хоорондын мөргөлдөөн ойрын хугацаанд арилна гэдэгт итгэхгүй гэжээ.

Санал асуулгыг Германы хөрөнгө оруулалттай Эбертийн сан ТББ-ын дэмжлэгтэйгээр хийсэн юм. Судалгааны эцсийн дүн гарахад сүүлийн 20 жилд Орост байдал нэг их сайжраагүйн дээр эх орноо орхиж явах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн харамсалтай дүгнэлт гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here