Пакистаны Ахмедпур хотноо шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдож, дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас 150 хүн амиа алдаж, олон зуун хүн эмнэлэгт хүргэгдсэн. Бэртсэн хүмүүсийг цэргийн нисдэг тэргээр зөөвөрлөн, эмнэлэгт хүргэж байна” хэмээн тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Асифи Гхафур мэдэгдэв. Мөн дэлбэрэлт болсон бүс нутагт худалдаа хийж байсан хүмүүс их хэмжээний хохирол амссан аж. Ослоор зургаан автомашин, 12 мотоцикл шатжээ. Шатахуун тээвэрлэж явсан машин онхолдох үед ойр хавьд нь байсан иргэд машинаас гоожиж байсан шатахууныг авахаар эмх замбараагүй байдал үүсэх үед дэлбэрэлт болсон болжээ.
Нүүр хуудас Гадаад мэдээ Пакистаны Ахмедпур хотод шатахуун тээвэрлэсэн машин онхолдож их хэмжээний хохирол болжээ.