Нүүр хуудас Гадаад мэдээ Парис хотноо Ерөнхийлөгчийн бодлогыг эсэргүүцэн жагслаа

Парис хотноо Ерөнхийлөгчийн бодлогыг эсэргүүцэн жагслаа

244
0
Frantsiin eronhiilogch
Ерөнхийлөгч Эммануэль Макроны бодлогыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийсэн байна

Францын нийслэл Парис хотноо өчигдөр Ерөнхийлөгч Эммануэль Макроны бодлогыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийсэн байна.

Жагсаалд оролцогчдын олонх нь Ерөнхийлөгч Макроныг албан тушаалаасаа огцрохыг шаардсан уриа лоозонгууд барьсан байжээ.

Эсэргүүцлийн жагсаалыг Эммануэль Макрон Францын төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсноос хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байгааг тохиолдуулан зохион байгуулсан байна.

Үндсэн зохион байгуулагч нь Жан Люк Меланшон тэргүүтэй “Үл дагалдагч Франц” нэртэй хөдөлгөөнийхөн юм. Тус хөдөлгөөнийхөн олон нийтийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан эсэргүүцлийн жагсаалд 160 мянган хүн оролцсоныг мэдээлсэн байна.

~Парис хотноо Ерөнхийлөгчийн бодлогыг эсэргүүцэн жагслаа~

Эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор Францын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Бенжамин Гриво тайван жагсаал үймээн, эмх замбараагүй байдалд хүргэх вий хэмээн болгоомжлуулж байжээ. Тиймээс харуул хамгаалалтад гаргах цагдаагийн ажилтнуудын тоог нэмэгдүүлж аюулгүй байдлыг хангуулах болсноо мэдэгдэж байсан аж.

Энэ дагуу өчигдөр эсэргүүцлийн жагсаалын үеэр нийт 2000 гаруй цагдаагийн ажилтан харуул хамгаалалтад гарсан байна. Эсэргүүцлийн жагсаал тайван болж өнгөрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here