“Пёнчаны өвлийн олимп”-д хоёр Солонгос НЭГ ТУГИЙН ДОР жагсана
Хойд ба Өмнөд Солонгосын албаныхны уулзалт болж байгаа билээ. Өчигдөр Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр орны баг тамирчдыг нэг тугийн дор жагсаах тохиролцоонд хүрчээ.
Хоёр орны баг тамирчид аль нэг улсынхаа далбаан дор биш, Солонгосын хойгийн газарзүйн дүрстэй тугийн дор хамт жагсах юм байна.
Тэд өмнө нь “Сидней-2000”, “Афин-2004” зуны олимп, “Турин-2006” өвлийн олимпийн наадамд хамт жагсаж байлаа.