Нүүр хуудас Гадаад мэдээ Пёньян цохилтын төлөвлөгөөгөө цуцалж, Солонгосын хойгт гамшигт мөргөлдөөн үүсэхээс сэргийллээ.

Пёньян цохилтын төлөвлөгөөгөө цуцалж, Солонгосын хойгт гамшигт мөргөлдөөн үүсэхээс сэргийллээ.

242
0

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны Гуамын аралд цохилт өгөх шийдвэрээ түдгэлзүүлсэн явдлыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп магтсан мэдэгдэл хийжээ.

Тэрээр  твиттер хуудсандаа бичихдээ “Хойд Солонгосын Ким Жон Ун маш ухаалаг, маш зөв шийдвэр гаргалаа. Ингээгүй бол таагүй үр дүнд, сүйрэлд хүрэх байлаа!” хэмээн өгүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт талуудын харилцаа хамгийн аюултай түвшиндээ хүрч, дайны ирмэгт ойртоод байв.

Номхон далай дахь АНУ-ын цэргийн бааз байрладаг Гуам арал руу Хойд Солонгос пуужин харвахаар бэлдэж эхэлсэн бол АНУ хариу цохилт өгөхөөр зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулсан юм.

Харин энэ долоо хоногийн эхээр Пёньян цохилтын төлөвлөгөөгөө цуцалж, Солонгосын хойгт гамшигт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэхээр болсон тухай тус улсын төрийн төв хэвлэл мэдээлсэн байна.

2017 оны 8-р сарын 6-нд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл АНУ-ын санаачилсан эдийн засгийн шинэ хоригийг гишүүдийнхээ 100 хувийн саналаар баталсан нь Пёньян-Вашингтоны харилцааг хурцатгах эхлэл болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here