Нүүр хуудас Гадаад мэдээ Сайд Д.Цогтбаатар “Фэйсбүүк” компанийн төв оффист зочиллоо

Сайд Д.Цогтбаатар “Фэйсбүүк” компанийн төв оффист зочиллоо

160
0
Said_tsogtbaatar_facebook
Сайд Д.Цогтбаатар "Фэйсбүүк" компанийн төв оффист зочиллоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Фэйсбүүк” компанийн урилгаар АНУ-ын Калифорн мужийн Менло Парк хотод байрлах “Фэйсбүүк” компанийн төв оффист зочилж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцоо.

Уулзалтад “Фейсбүүк” компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд, Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайван, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен, бүсийн Хууль эрх зүйн

Ерөнхий консул Дамиан Иёо, Улстөр, засгийн газрын асуудал хариуцсан ахлах менежер Шарон Яо зэрэг тус компанийн удирдах албан тушаалтанууд байлцав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа дурдаад цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх,

хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлээд Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлах чиглэлд олон зүйл хийх боломжтой талаар санал солилцов.

“Фейсбүүк” компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд хэлэхдээ дэлхий даяар 80 гаруй сая жижиг дунд бизнесүүд бизнесээ өргөжүүлэхэд

“Фейсбүүк”-ийг идэвхтэйгээр хэрэглэж байгаа бөгөөд нийтдээ 1.6 тэрбум хүн өөрсдийн бизнестээ үр дүнтэйгээр ашиглаж байгааг дурдаад одоогоор 17 улсын 100.000 эмэгтэйчүүдэд хүрээд байгаа сургалтыг 2019 оноос Монголд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дурдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here