Нүүр хуудас Гадаад мэдээ Саудын Арабын эмэгтэйчүүдэд машин жолоодохыг зөвшөөрөв

Саудын Арабын эмэгтэйчүүдэд машин жолоодохыг зөвшөөрөв

180
0

Саудын Арабын эмэгтэйчүүд ирэх зунаас автомашин жолоодох боломжтой болжээ. Саудын Арабын хаан Салман эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрөх тухай зарлигийг мягмар гарагт гаргасан байна. Тус улс нь эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрдөггүй дэлхийн цорын ганц улс байсан юм.
Лалын шашинт бусад улс оронд эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрдөг бөгөөд Саудын Арабын хоригийг “хүйсээр ялгаварлан гадуурхсан” хэрэг гэж дотоод, гадаадынхан ихээхэн шүүмжилдэг байсан билээ.
Лалын номлол болон Саудын Арабын замын хөдөлгөөний тухай хуульд эмэгтэйчүүд жолоо барихыг хориглосон заалт байхгүй хэдий ч тус улс эмэгтэйчүүдэд жолоочийн үнэмлэх өгдөггүй байв. Тус улсад эмэгтэйчүүд жолоо барьсныхаа төлөө шийтгүүлж байсан тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, 1990 онд жолоо барьсан гэж 50 эмэгтэйг баривчилж, паспортыг нь хурааж, ажлаас нь халж байжээ. Мөн 2014 оны сүүлчээр хоёр эмэгтэй жолоо барьсныхаа төлөө хоёр сар саатуулагдаж байжээ. Тус улсаас АНУ-д суугаа Элчин сайд бөгөөд хунтайж Халед Бин Салман өчигдөр мэдээлэл хийхдээ “Эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрсөн нь манай улсын хувьд “түүхэн” үйл явдал юм. Энэ бол цагаа олсон зөв шийдвэр” гэжээ

Эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрсөн Саудын Арабыг дэлхий нийт, тухайлбал АНУ болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш магтан сайшааж, уг шийдвэрийг “эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүйсийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн чухал алхам” гэж үзэж байна.

Эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийн төлөө кампанит ажил өрнүүлснийхээ төлөө 2017 онд 73 хоног саатуулагдсан Саудын Арабын хүний эрхийн төлөө тэмцэгч Лужайн аль-Хафлул мөн “Твиттер” хуудсандаа “Бурхандаа баярлалаа. Хаан ийм зарлиг гаргасныг сонсоод маш их баярласан” гэж бичжээ.

Эх сурвалж: МонЦаМэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here