Мексикийн Тултепек хотын сольютны худалдааны төвд дэлбэрэлт болж, дор хаяж 22 хүн амь эрсэдсэн байна. Энэ тоо албан ёсных биш бөгөөд орон нутгийн удирдлагын зүгээс гаргасан анхан шатны таамаглал юм. Цаашид амь эрсэдсэн хүний тоо нэмэгдэх магадлалтай ажээ.Мексикийн цагдаагаас хамгийн анх 9 хүн амиа алдаж олон тооны хүн шархадсан хэмээн мэдээллэж байсан байна.
Дэлбэрэлт болсон худалдааны төв нь Пайротехник компанийн үйлдвэрийнх бөгөөд нийслэл Мехико хотоос хойд зүгт 40 км зайд байрладаг байна. Түргэн тусламжийн албаныхан ослын газар ажиллаж байна гэж Мексикийн үндэсний аюулгүй байдлын албаны дарга Фелипе Пуэнтэ мэдээллэжээ.
сүүлийн үед яагаал баахан хүний амь үрэгдээд байна даа. гэсгээж байгаан байхдаа бурхан