Японы сангийн орлогч сайд сэтгүүлч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлжээ
Японы сангийн сайдын орлогч жинити Фукуда сэтгүүлч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэдэг шуугианы бай болоод буй.
Тэрбээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан байна. Японы хэвлэлүүдээр түүнийг сэтгүүлч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан, зочид буудалд хамт орохыг урьдаг байсан хэмээн анх 7 хоног тутмын Сюкан Синче сонин мэдээллээ.
Үүний дараагаар Японы бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний бэлгийн дарамтад цөөнгүй сэтгүүлч өртсөнийг мэдээлсэн. Асахи телевизийн мэдээний албаны дарга сэтгүүлч бүсгүйчүүд нь сангийн орлогч сайд Фукудагийн бэлгийн дарамтанд өртөж байсныг мөн мэдэгдсэн байна.
Фукудагийн хувьд энэ бүхнийг няцааж байгаа ч энэ шуугианаас болж сангийн яамны үйл ажиллагаанд хүндрэл гараасай гэж хүсээгүй учраас огцрох өргөдлөө гаргасан хэмээн тайлбарласан байна. Өнгөрсөн 7 хоногт Японы сангийн сайд Фукуда эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн нь батлагдвал огцруулахаа мэдэгдэж байсан юм.