Нүүр хуудас Гадаад мэдээ Террорист халдлага үйлдсэн 17 хүнийг цаазлах шийдвэр гарлаа

Террорист халдлага үйлдсэн 17 хүнийг цаазлах шийдвэр гарлаа

141
0
terrorist
Террорист халдлагаүйлдсэн 17 хүнийг цаазлах шийдвэр гарлаа

Египетийн Цэргийн шүүх өчигдөр гурван сүмд террорист халдлагад үйлдсэн 17 хүнийг цаазлах шийдвэр гаргажээ.

Мөн 19 хүнд бүх насаар нь хорих, 10 этгээдэд 10-15 жилийн хорих ял оноосон байна.

Террорист халдлага үйлдсэн эдгээр хүмүүс хэт даврагч “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой байсан нь батлагдсан байна. Тэдний 2016 оны арванхоёрдугаар сард Кайр хотын сүмд үйлдсэн дэлбэрэлтийн улмаас наад зах нь 25 хүн амиа алдсан юм.

Мөн 2017 оны дөрөвдүгээр сард Александриа, Танта хотын сүмд халдаж бөмбөг дэлбэлсний улмаас нийт 45 хүн амиа алдсан байна.

“Исламын улс” бүлэглэл энэ мэт гурван удаагийн дэлбэрэлтийн хэргийг зохион байгуулсан гэж мэдэгдсэн аж. Ойрын жилүүдэд Синайн хойг дахь “Исламын улс”-ын салбар Египетийн аюулгүй байдлын хүчин, энгийн иргэдэд чиглэсэн террорист халдлага зохион байгуулахад оролцсоор байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here