Нүүр хуудас Гадаад мэдээ “Титаник II” хөлгийн анхны аялал Англи-Нью-Йорк

“Титаник II” хөлгийн анхны аялал Англи-Нью-Йорк

102
0
titanik_II
"Титаник II" хөлгийн анхны аялал Англи-Нью-Йорк

Титаник II хөлгийг бүтээх санаачлагыг 2012 онд Австралийн бизнесмен, улс төрч, Blue Star Line компанийн захирал Клайв Палмер гаргаж байсан боловч санхүүгийн асуудлаас болоод 2015 онд төслийг зогсооход хүрчээ.

Төслийг түр зогсоохоос өмнө “Blue Star Line”-ий зүгээс цахим ертөнцөөр өргөн хүрээтэй мэдээлэл цацагдаж байсныг уншигч та бүхэн ч санаж байгаа биз. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн төслийг дахин үргэлжлүүлж байгаа юм байна.

Титаник II хөлөг нь тэртээх 1912 онд мөсөн уул мөргөж сүйрсэн адил нэрттэйгээ яг ижилхэн загвараар хийгдэх гэнэ. Харин сүйрлийн дараах золгүй явдлуудаас зайлсхийхийн тулд хангалттай хэмжээний аврах завь хэрэгслийн нөөц болон орчин үеийн байршил тогтоох, орчин тойрноо харах технологиор бүрэн тоноглогдох ажээ.

Сонирхолтой нь, “Титаник II” хөлгийн анхны аялал нь өмнөхтэйгээ адил Английн “Southampton” хотоос Нью-Йорк хүртэл явна.

“Blue Star Line”-ий өгсөн мэдээллээс үзвэл хөлөг анхных шигээ гурван ангиллын тасалбартай, 835 өрөөтэй, 2435 зорчигчийг багтаах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн байна. Хөлөг онгоцны дотор талыг нь сүйрсэн Титаник хөлөгтэй яг адилхан байдлаар хийх гэнэ.

Харин анхны Титаник хөлөг шиг тансаг уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд хөлөг онгоцонд суух тасалбарын үнийг өндөр байлгахаар төлөвлөж байгаа юм байна.

Түүнчлэн Хятадад өмнө нь Титаник хөлөгтэй адилхан загвараар бүтээгдсэн хөлөг онгоц хийгдэж байсан бөгөөд 2016 оноос хойш Хятадад жуулчдад зориулан аялал хийж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here