АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсдаа Ойрхи Дорнод болон Африкийн долоон улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглох тухай зарлиг гаргасан билээ. Тус зарлигийг эсэргүүцсэн лалын шашинтнууд Даллас хотын шисэх онгоцны буудал дээр Трампыг эсэргүүцэн жагсаж, мөргөл үйлдэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн ням гаригт болсон тус эсэргүүцлийн жагсаалд 200 гаруй хүн оролцсоноос есийг нь саатуулсан байна. CAIR-ийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь ираны иргэд аж. Мөн Хьюстон, Остины нисэх онгоцны буудалд Трампын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулжээ.
АНУ-ын нийслэл Вашингтон хотод буюу Цагаан ордны өмнө 2000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсны улмаас баривчлагдсан хүмүүсийн дунд ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа аж. Жагсагчид “Дүрвэгчдийг дэмж!”, “Би цагаачдыг хүлээж авна” гэсэн бичиг бүхий уриа лоозонгууд барьсан байжээ.