Нүүр хуудас Гадаад мэдээ Трампын твиттер хуудас дахь мэдэгдэл…

Трампын твиттер хуудас дахь мэдэгдэл…

155
0
donald-Tramph
Трампын твиттер хуудас дахь мэдэгдэл...
~Трампын твиттер хуудас дахь мэдэгдэл~

АНУ-ын Ерөнхийлөгч хууль бус цагаачлалын эсрэг хуулийг нь Конгресс дэмжихгүй бол засгийн газрын үйл ажиллагааг зогсооход бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр өмнө нь олон нийтийн сүлжээн дэх өөрийн твиттер хуудсаараа ийм анхааруулга оруулсан байсан юм.

Харин энэ 7 хоногийн эхээр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ засгийн газрын үйл ажиллагааг зогсоох нь түүний хувьд асуудал биш гэдгийг онцолсон байна. Хилийн аюулгүй байдлыг чангатгах зөвшөөрлийг Конгресс олон жилийн яриа хэлэлцээний дараа өгөхгүй бол ийм хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан байна.

Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн 6 сард Конгрессын завсрын сонгууль хүртэл цагаачлалын тухай хуулийг батлах хүчин чармайлтаа түр зогсоохыг Бүгд найрамдахчуудад хандаж уриалж байсан юм. Цагаан ордноос тодруулан мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Трамп энэ хуулийн төслийг ирэх 11 дүгээр сараас өмнө батлахыг санал болгож байгаа аж.

Тэрээр Конгрессын завсрын сонгуулийн үр дүнд сенат болон доод танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдийн тоо эрс нэмэгдэнэ гэж тооцоолж ийм санал тавьсныг ажиглагчид тэмдэглэж байсан.

АНУ-д Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан болон Конгрессын санал зөрөлдөөнөөс болж Холбооны засгийн газрын үйл ажиллагааг зогсоох тохиолдол нэг бус удаа гардаг. 1977 оноос хойш л гэхэд 17 удаа засгийн газрын үйл ажиллагааг зогсоож байсан. Гэхдээ талууд тохиролцоонд хүрснээс хэд хоногийн дараагаар Холбооны засгийн газрын үйл ажиллагаа бүрэн сэргэдэг.

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хамгийн багадаа 3 хоног, хамгийн удаандаа 21 хоног зогсч саатаж байсан түүхтэй. Засгийн газрын үйл ажиллагааг зогсоосон тохиолдол тусгай албадынхан, Цагаан ордны тамгын газрын ажилтнууд гээд төрийн албан хаагчид цалингүй хугацаагүй амралт авах болдог.

Ерөнхийлөгч Трампын хувь цагаачлалын бодлогыг улам чангатгаж, хилийн хяналт шалгалтаа нэмэгдүүлэхийг чармайж ирсэн. АНУ-ын хууль бус цагаачдын тоо өнөөдрийн байдлаар 12 саяд хүрчхээд байгаа.

Цагаачлалын шинэ хуулийн төсөлд гэмт хэрэгт холбогдсон хууль бус цагаачдыг илрүүлж албадан гаргах, Мексиктэй залгаа хил дээр хамгаалалтын хана босгох, хилийн хяналтыг эрс чангатгах заалтууд багтсан байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here