Нүүр хуудас Гадаад мэдээ Тулаант киноны мастер Жет Лигийн ХӨГШИРСӨН төрх алмайруулав

Тулаант киноны мастер Жет Лигийн ХӨГШИРСӨН төрх алмайруулав

194
0
Hyatadiin_jujigchin_Jetli
Өдгөө 55 настай Жет Ли бамбай булчирхайн хордлого гэх өвчнөөр шаналж байгаа аж
~Тулаант киноны мастер Жет Лигийн ХӨГШИРСӨН төрх алмайруулав~

Эрүүл мэнд эрхэм баян хэмээх үг юутай үнэн. Холливудын тулаант киноны мастер, супер од Жет Лигийн хөгширсөн төрх сошиалаар явж буй. Тэгвэл уран бүтээлчийн  биеийн байдал тун тааруу байгаа гэнэ.

Өдгөө 55 настай Жет Ли бамбай булчирхайн хордлого гэх өвчнөөр шаналж байгаа тухай гадны хэвлэлүүд бичиж байна. Өнгөрсөн намар түүний илт хөгширсөн гэрэл зураг сошиал сүлжээнд тарсан бөгөөд тухайн үед киноны зураг авалтын үеэр авахуулсан зураг хэмээн бичиж байсан бол саяхан Төвдийн нэгэн сүмд мөргөл үйлдэж яваа зураг нь сошиал сүлжээнд цацагдаж, өмнөхөөсөө илүү өтөлсөн Жет Ли фэнүүдээ цочроожээ.

Тэрээр таван жилийн өмнө өөрийгөө бамбайн хордлого өвчтэй болсноо анх дэлгэсэн ч нааштай үр дүн гараагүй байна. Бие нь муудсан учраас дасгал хөдөлгөөн хийж чадахгүй болж үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлж ч магадгүй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here