Нүүр хуудас Гадаад мэдээ Төлбөр тооцооны өргөн хэрэглээнд блокчейн нэвтрэхэд 3-5 жил зарцуулна

Төлбөр тооцооны өргөн хэрэглээнд блокчейн нэвтрэхэд 3-5 жил зарцуулна

57
0
bitpay
Төлбөр тооцооны өргөн хэрэглээнд блокчейн нэвтрэхэд 3-5 жил зарцуулна

Блокчейн технологид суурилсан төлбөр тооцооны системүүд дэлхийн нийтийн хэмжээнд хэрэглээнд нэвтэрч, хэвшмэл болох хүртэл 3-5 жил орох байх хэмээн “BitPay”-ийн CEO хэллээ.

“BitPay” компанийн захирал Стифен Пейрийн хэлж буйгаар Биткойны ханшийг цаашид тийм болох байх, тэгэж хэрэглэж байх гэсэн таамаглал чиглүүлж байгаагаас бус, одоогийн бодит хэрэглээ нь тодорхойлж чадахгүй байна гэж үзжээ. Тэрбээр хэлэхдээ “Биткойны үнийн гол хэсэг нь таамаглалд суурилаад байна л даа.

Хөрөнгө оруулагчид ирээдүйн хэрэглээг таамаглаж, энэ технологийг ингэж ашиглаж хэвших болов уу гэж таамаглал дэвшүүлж байна. Тэр үнийх нь зөвхөн багахан хэсэг нь бодит одоогийн хэрэглээ талаас нь хараад байх шиг” гэсэн байна.

Түүнчлэн өмнө нь Блокчейнд суурилсан төлбөр тооцооны системүүдийг өргөн хэрэглээнд ашиглагдах хүртэл ойролцоогоор 10 орчим жил шаардлагатай гэж боддог байсан бол, одоо тэр хугацааг 3-5 жил гэж боддог болсноо хуваалцжээ.

Ресторан, хоолны газрууд, худалдааны салбарт ч гэсэн блокчейнд суурилсан тооцооны системүүд нэвтрээд эхэлсэн учраас хамгийн багадаа 3 жилд өргөн хэрэглээнд нэвтэрч мэднэ хэмээн харж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here