Уолл Стрийтийн томчууд криптогийн ханш унаж байгаатай холбогдуулан криптовалютын салбарт нэвтрэх асуудлыг хойшлуулсан тухай эх сурвалжууд мэдээллээ.
Учир нь криптовалютын үнэ цэнэ буурч байгаа тул энэ салбарт орох нь эрсдэлтэй гэж Уолл Стрийтийнхэн үзэж байж болзошгүй байна.
Эргэн сануулахад 2018 онд “Goldman Sachs”, “Morgan Stanley” тэргүүтэй үндэстэн дамнасан корпорацууд болон “Citigroup Inc”, Их Британийн банкны салбарын акул болох “Barclays PLC” зэрэг нь криптовалюттай холбоотой тодорхой хэмжээний сонирхлыг илэрхийлсэн билээ.
Тэгвэл “Goldman Sachs”-ын крипто бизнес анхаарал татах хэмжээнд ахиц дэвшил гараагүй, ялангуяа компанийн крипто санхүүжилт ердөө 20 гаруй харилцагчийг л татсан гэж эх сурвалж мэдээллээ.
Мөн “Morgan Stanley”-ийн хувьд компани намраас хойш Биткойн фючерс гаргах талаар мэдээлэл байсан ч, одоогоор нэг ч гэрээ хийж чадаагүй гэнэ.
Ямартай ч, “Goldman Sachs”-ын хуучин түнш, “Galaxy Digital” хөрөнгө оруулалтын фирмийн CEO Майк Новограц болон Goldman Sachs нь “BitGo” нэртэй крипто үйлчилгээнд 15 сая долларын санхүүжилт хийгээд байгаа юм.
эх сурвалж: crypto mongolia