Сиэтл хотыг зорьсон аялагч жуулчдын очих дуртай газруудын нэг бол “бохин хана” юм. Тэгвэл энэ газрыг цэвэрлэж, 20 жил наасан бохиноос нь салгахаар болжээ.
Сиэтлийн Пост Эллигийн ханан дээр сая гаруй бохь наасан байдаг гэж тооцжээ.
“Бохин хана” гэж алдаршсан энэ газарт гадна, дотны жуулчид ирэх дуртай болоод байсан бөгөөд энд ирсэн хүмүүс бохиноос гадна өөрсдийн гэрэл зураг, нэрийн хуудас зэрэг дурсгалтай эд зүйлсээ үлдээдэг юм байна.
Зарим нь ханан дээр наасан бохин дээрээ үг бичих, зүрхэн хэлбэртэй болгож наажээ. 20 жилийн турш хананд наалдсан бохинуудыг салгахын тулд халуун уур ашиглаж хайлуулах юм байна.
Дараа нь даралттай усаар шүршиж цэвэрлэхээр төлөвлөжээ.