Дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт хүмүүн бид яг ижилхэн уйлж, гомдож, баярлаж, сэтгэл хөдлөлийн олон хэмнэлийг бий болгодог.
Үндэс угсаа, зан заншил, арьс өнгөний ялгаа бий хэдий ч бидний сэтгэл зүрх яг ижилхэн зүйлийг мэдэрдэг шүү дээ.
Ингээд Сэтгэл хөдөлгөсөн торгон агшин хэрхэн гэрэл зурагт буусныг хамтдаа харцгаая.
1. САЙХАН СЭТГЭЛТ ҮСЧИН
Марк Бастос хэмээх залуу завтай өдрүүддээ хотынхоо гэр оронгүй хүмүүст туслан тэдний үсийг засаж өгдөг байна. Жижигхэн зүйлсээс ч гэсэн маш их зүйл харагдаж байгаа биз.
2. ШИНЭ ЖИЛИЙН УУР АМЬСГАЛ ОРУУЛАГЧ
Шинэ жил удахгүй болох гэж байгаа билээ. Харин уг дэлгүүрийн ажилтан өөрийнхөө ажилд маш сэтгэлээрээ ханддаг ба дэлгүүрийнхээ үйлчлүүлэгчдэд зориулан шинэ жилийн уур амьсгал оруулж буй нь энэ юм.
3. БАГШ
Энэхүү багшийн шавь нь маш хүндээр өвдсөн ба тэрээр шавьдаа зориулан өдөр бүр эмнэлэг дээр ирэн түүнд сургууль дээр тохиолдсон бүх зүйлийг ярьж өгдөг байна. Үнэхээр гайхалтай багш юм.Тийм биш гэж үү ?
4. ТУСЧ ЗӨӨГЧ
Зураг дээр уг эмэгтэй өвчний улмаас өөрөө идэж ууж чаддаггүй ба хоолны газрын үйлчлэгч залуу түүнд идэхэд нь тусалж байгаа юм. Залуу бүсгүйг огт танихгүй ч тусалж байна.
5. ХҮҮХДИЙН ҮСЧИН
Хүүхэд бүр л үсээ засуулахаас айдаг шүү дээ. Харин энэ үсчин залуу маань хүүхдийн ая тухтай байдлыг нь бодон хүүхдэд зориулан үс засдаг гэнэ шүү. Үнэхээр өхөөрдмөөр биш гэж үү?
6. УХААЛАГ ЖОЛООЧ
Уг жолооч нь өөрийн зорчигчдодоо зориулан бүх төрлийн эмийг авч явдаг аж. Хэнд ч юу ч тохиолдож болох учир ийнхүү авч явдаг гэнэ.
7. АВТОБУСНЫ ЖОЛООЧ
Автобуснаас нэгэн настай эмэгтэй бууж байгаад бараг л халтирч унах шахсан аж. Харин автобусны жолооч эмэгтэйн гутлын үдээс тайлагдсан байсныг анзаарсан ба түүнд хэлтэл эмэгтэй “Нас минь дээр гарсан учир үдээсээ үдэж чадахгүй нь” гэж хэлжээ. Гэтэл автобусны жолооч автобуснаасаа буун түүний үдээсийг үдэж өгсөн.
8. ИНЭЭЖ БУЙ ГАЛ СӨНӨӨГЧ
Энэхүү гал сөнөөгч яагаад ийм жаргалтай жаргалтай харагдаж байгаа юм бол? Учир нь залууд өргүүлэн яваа настай эмэгтэй түүнд “Би хуримын өдрөөсөө хойш ингэж өргүүлээгүй юм байна” гэж хэлсэн юм.
9. АЛМАТИГИЙН ИРГЭД
Казахын Алматигийн оршин суугчид усанд живж буй нэгэн нохойг аварч буй үйл явдал. Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө.
10. ЗОРИГТОЙ ХҮҮ
Энэхүү хүү нь өөрийгөө эрсдэлд оруулан байж уг амьтны амийг аварч байгаа юм.
11. ЖИНХЭНЭ ЭР ХҮН
11 настай хүү машины өмнүүр орон нохойг хамгаалан аварч буйг уг зурагнаас харж болно. Жинхэнэ эр хүн