Гал сөнөөгч гэдэг хамгийн эрсдэлтэй мэргэжил. Амь дүйн бусдын амь нас,эд хөрөнгийг аврагчид мэдээж сэтгэл санаа,бие махбодийн хувьд ч өндөр түвшинд бэлтгэгдсэн байх учиртай.
Францын гэрэл зурагчин Фред Гудон гал сөнөөгчдийн ажил амьдралыг харуулсан хөрөг цуврал бүтээсэн нь 2016 оны хуанли болон хэвлэгдэж,тэр ч байтугай франц бүсгүйчүүлийн хувьд хамгийн эрэлттэй шинэ жилийн бэлэгт тооцогдож байна.
Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед танд “Халуухан гал сөнөөгч” залуусын нүд алдам зургуудыг хүргье.