Эммануэл Макроныг Францын Ерөнхийлөгч болсноос хойших хамгийн том жагсаал боллоо. Олон мянган иргэн өчигдөр Ерөнхийлөгчийнхөө санаачилсан ажилгүйдлийг бууруулах хөтөлбөрийг эсэргүүцэн жагсчээ. Э.Макрон ажилгүйдлийг бууруулахын тулд хүмүүсийг ажилд авах дүрэм журмыг хялбаршуулжээ. Үүнтэйгээ адил ажлаас халахад ч амархан болгосон байна.
Иргэд ажлаасаа маш амархан халагдах болсон учир энэ хуулийн төсөл нь хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна гэв. ТүүнчлэнЕрөнхийлөгч нийгмийн эсрэг шинэчлэл хийж, ажилчдыг төр хамгаалахаа больж байна гэлээ.