Фэйсбүүкийн CEO Марк Зюкерберг тун саяхан хувийн мэдээлэл, нууцлалд анхаарсан нийгмийн харилцааны сүлжээ байдлаар ажиллахад анхаарахаа мэдэгдсэн.
Ялангуяа Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp зэргийн дата мэдээллийг end-to-end дата байдлаар хадгалахын тулд дээрх платформууд нь Блокчейн технологи ашиглах хэрэгцээ шаардлага бий болж байгааг Зюкерберг хүлээн зөвшөөрсөн юм.
Түүнчлэн Фэйсбүүк нь хэрэглэгчид өөр хоорондоо солилцож арилжиж болох, крипто арилжааны газрууд дээр арилжаа хийх боломжтой дижитал валютыг гаргахаар ажиллаж байгаа мэдээллийг The New York Times өгсөн. Тэгвэл Twitter-ын CEO Жек Дорси нь аль хэдийн “Интернетийн үндсэн валют нь биткойн болно” хэмээн зарлачхаад байгаа юм.
Тэрбээр “lightning network” дээр суурилсан биткойноор төлбөр тооцоо хийх сувагчлал дээр ажиллаж буй Lightning Labs-т хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн өөрийн удирддаг Square нэртэй төлбөр тооцооны компанидаа крипто инженерүүд ажилд аваад зогсохгүй, тэднийгээ Биткойноор цалинжуулна гэдгээ мэдэгдсэн.
Ийнхүү дэлхийн нийгмийн харилцааны сүлжээний салбарын 2 томоохон төлөөлөл Блокчейн технологид эерэгээр хандаж, энэ чиглэлээр дорвитой ажлуудыг хийж байна.