“Фэйсбүүк” болон тус компанийн эзэмшдэг “WhatsApp”, “Instagram” сүлжээнүүдийн үйл ажиллагаанд доголдол үүссэн юм.
Тодруулбал, Улаанбаатарын цагаас энэ сарын 13-14-нд шилжих шөнө дээрх сүлжээнүүд тасалдсан бөгөөд “Фэйсбүүк” компани гэмтлээ засахаар шуурхай ажиллаж байгаа гэдгээ албан ёсны “твиттер хуудсаараа мэдээлээд байна.
Гадны сайтуудын мэдээлж буйгаар дэлхий нийтээр буюу Өмнөд Америк, Умард Америк, Ази, Европын хэрэглэгчид фэйсбүүкт нэвтрэх боломжгүй болжээ.
Сонирхуулахад, “Фэйсбүүк”-ийн эл саатал ойролцоогоор долоон цаг үргэлжилж байгаа бөгөөд тус сүлжээний түүхэн дэх хамгийн урт хугацааны саатал болж байна.
Үүнээс өмнө нь буюу өнгөрсөн оны наймдугаар сард “фэйсбүүк” сүлжээ 45 минут тасалдсан нь хамгийн урт тохиолдолд орж байв.