Хайрын сэдэвтэй хамгийн гоё кинонуудын нэг гэгддэг “Notebook” буюу тэмдэглэлийн дэвтэр киног мэдэхгүй хүн ховор биз ээ.
Тэгвэл гол дүрийн эмэгтэй болох жүжигчин Рейчел Мкадамс нь хайр дурлалын тал дээр кино шигээ сайхан хайртай учралгүй явсаар нэг л мэдэхэд 39 нас хүрсэн гэдэг.
Энэ жил 40 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн 4 дүгээр сард л ээж болсон бөгөөд түүний амьдралын хамгийн жаргалтай үе ирсэн хэмээн ярьж байна.
Рейчел нилээд хожуу ээж болсон талаараа ярихдаа “Зөв эр амьдралд маань гарч ирэх хүртэл тэвчээртэй хүлээсэн. Тэр нь ч оносон. Одоо би хамгийн жаргалтай эмэгтэй” гэжээ.
Авьяаслаг жүжигчин бүсгүй уран бүтээлийн карьертаа хайрын сэдэвтэй олон уран бүтээлүүдэд тоглосон ч, түүний амьдралын хамгийн том, чухал “дүр” нь ээж байх явдал гэж үзэж байна.
Рейчелийн хувьд “Notebook” киноны хамтран тоглогч Райн Гоуслингтэй кинонд тоглосныхоо дараа үерхсэн ч, удалгүй салж байжээ.
Тэрбээр 2016 онд кино зохиолч Жэми Линдэнтэй танилцаж, улмаар хосууд энэ оны эхээр хүүтэй болсон билээ.
Рейчел, Жеми нар хувийн амьдралаа нууцлах дуртай учраас тэднийг “gypsy life” амьдралын хэв маягтай хэмээн хэвлэлүүд бичдэг.