Хүний хамгийн үнэн анд нөхөр бол НОХОЙ хэмээдэг. Тэгвэл тэд ч мөн адил уурладаг, өлсдөг, баярлаж гунигладаг юм. Үүний тод жишээг танд дуулгая.
Бульдог нохойг хөмсөгтэй байна гээд төсөөл дөө, төсөөлөх ч шаардлагагүй харин Мадамийг нэг харахад л болно.
Тэрээр төрөлхийн хөмсөгтэй мэт толботой төрсөн бөгөөд энэ нь түүний гол имиж нь болдог аж. Нөгөөтэйгүүр хөмсөг мэт толбонууд нь түүний царайг илүү гунигтай болгож харагдуулдаг байна.
Түүний эзэн Жанинын хэлснээр “Түүний царай хэдий гунинтай мэт боловч тэр маш сэргэлэн цовоо юм шүү дээ. Бодит амьдрал дээр та түүнийг хараад төд удалгүй л хичнээн аз жаргалтай нохой болохыг нь харах болно” хэмээжээ.