Нүүр хуудас Гадаад мэдээ Ханхүү Харригийн сүйт бүсгүй “Tatler” сэтгүүлд уригджээ

Ханхүү Харригийн сүйт бүсгүй “Tatler” сэтгүүлд уригджээ

261
0
Tatler magazine
Ханхүү Харригийн сүйт бүсгүй “Tatler” сэтгүүлд уригджээ
Их Британийн ханхүү Харригийн сүйт бүсгүй, холливуудын уран бүтээлч Меган Маркл ирэх сард худалдаанд гарах “Tatler” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллэв.

Өдгөө 36 настай Меган хэдхэн долоо хоногийн Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн болж, улмаар гүнж болно. Ханхүүгийн хуримын ёслол ирэх тавдугаар сарын 18-нд болох юм.

Тэрбээр хамгийн сүүлийн удаа уран бүтээлчийн хувиар сэтгүүл чимж буй гэнэ. Меган

“Хуримын ёслолдоо бэлдээд зав муутай байгаа. Харри бүх талаараа туслалцаа үзүүлж байна. Сэтгэл их хөдөлж байгаа”

хэмээжээ. Ханхүү өмнө нь 2012 оны арваннэгдүгээр сард тус сэтгүүлийг чимж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here