Нүүр хуудас Гадаад мэдээ Хатагтай Обама “маркетинг шоу” утгаар нь үзүүлж байна

Хатагтай Обама “маркетинг шоу” утгаар нь үзүүлж байна

79
0
michelle-obama-becoming-2018-01
Хатагтай Обама маркетингийн шоуг утгаар нь үзүүлж байна

АНУ-ын өмнөх тэргүүн хатагтай Мишель Обама 12 хотыг тойрсон шинэ номынхоо танилцуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байна.

Түүний номын танилцуулга уулзалт бүрийн тасалбар богино хугацаанд зарагдаж дуус ч байгаа бөгөөд спортын томоохон стадионуудыг үзэгч, уншигчдаар дүүрэн байлгаж чадаж байна.

Хатагтай Обамагийн “Becoming” нэртэй номын танилцуулга уулзалт нь зүгээр нэг ном танилцуулах, асуулт хариултын хэсэг байдлаар бус, нэг төрлийн шоу хэлбэрээр явагдаж байгаа юм.

becoming
Тус танхимд ороход Стив Уондер, Жексон 5 хамтлагийн домогт дуунууд эгшиглэн угтаж, номын танилцуулга уулзалтын хөтлөгч, модератороор Опра Уинфри, жүжигчин Сара Жессика Паркер, Рийс Уидерспүүн зэрэг Холливудын А зэрэглэлийнхэн ажиллаж байна.

Номын танилцуулга уулзалтын тасалбар нь 30 ам.доллараас 1,000 ам.доллар хүртэл үнээр борлуулагдаж байгаа юм. АНУ-ын 44 дөх ерөнхийлөгч Барак Обамагийн гэргийтэй танилцах, түүний сэтгэлийн үгсийг сонсох, харилцан ярилцах, шинэ ном дээр гарын үсгийг нь зуруулан авах зэрэг боломжууд багтжээ.

Мишель Обама номын танилцуулга цуврал шоунаас олсон мөнгөний нэлээдгүй хэсгийг нь сайн үйлсийн төлөө, тэр дундаа очсон хот бүрийнхээ тусламжийн байгууллага, сургуулиудад хандивлаж байна.

obama
Хатагтай Обамагийн хөгжилтэй дүр төрх, мэдлэг мэдээлэлтэй байдал, оролцсон хүн бүрт нэгийг бодогдуулж байгаа чадвар зэрэг нь түүнийг “Маркетингийн машин” болсныг харууллаа хэмээн “Forbes” онцолжээ.

Дашрамд хэлэхэд Мишелийн “Becoming” ном нь тун саяхан худалдаанд гарсан ч, аль хэдийн 2018 оны Бестселлер болж чадсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here