Нүүр хуудас Гадаад мэдээ Хойд Солонгосын тал АНУ-ын иргэн, оюутан Отто Уормбергийн үхэлд буруугүй гэлээ.

Хойд Солонгосын тал АНУ-ын иргэн, оюутан Отто Уормбергийн үхэлд буруугүй гэлээ.

170
0

АНУ-ын иргэн, 22 настай Отто Уормберг 15 сар Хойд Солонгост хоригдсоны эцэст энэ сарын дундуур суллагдаж, эх орондоо ирсэн. Харамсалтай нь оюутан залуу Охайод гэртээ очоод, долоо хоногийн дараа нас барсан  Хойд Солонгосын тал анх удаа АНУ-ын иргэн, оюутан Отто Уормбергтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийж, хэдийгээр тэрээр гэмт хэрэг үйлдсэн ч түүнд хүндэтгэлтэй хандаж байснаа илэрхийлж байна.

Түүний үхэл АНУ болон Хойд Солонгосын харилцааг улам хурцатгасан юм. Америкийн эмч нар гэртээ эргэж ирснийх нь дараа үзэж шинжлээд, тархиндаа маш их хэмжээний гэмтэлтэй байгаа талаар мэдэгдсэн ч ямар учраас үүссэн гэмтэл болохыг тогтоож чадаагүй байна.

Баасан гаригт Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Уормбергийг хүчирхийлэлд өртсөн, эрүүдэн шүүсэн хэмээх мэдээллийг үгүйсгэжээ. “Хэдийгээр бид дайсагнагч талын гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх шаардлагагүй ч түүний эрүүл мэнд улам дордож байсан тул АНУ-д буцаж очих хүртэл нь хүмүүнлэгийн тусламж үзүүлж, чин сэтгэлээсээ бүх талын тусламж үзүүлсэн” хэмээн Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн төв агентлагаар мэдээлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here