Өнөө өглөө Хойд Солонгос баллистик пуужин харвалаа. Орон нутгийн цагаар 05.30 орчим цагт харвасан пуужин Япон Солонгосын дундах тэнгист унасан бөгөөд Хятадын хилийн ойролцоогоос харвасан пуужин хөөргөсөн газраас 700 км зайтай унажээ.
Өнгөрөгч лхагва гаригт тангараг өргөсөн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Иний ажлаа хүлээн авсанаас хойшхойш харвасан анхны пуужин бөгөөд эл асуудлаар Пхеньяантай яаралтай холбоо барьж, ярилцана хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Мүүн яаралтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, Хойд Солонгосын пуужин харвасан талаарх асуудлыг хэлэлцэнэ гэв.
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп ч Ким Жон Унтай биечлэн уулзахаар болсон тухайгаа мэдэгдсэн бол Японы Ерөнхий сайд Шинзо Абе Хойд Солонгосын пуужингийн туршилтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Өмнөд болон Хойд Солонгосын удирдагчидтай холбогдон байр сууриа илэрхийлэхээр болжээ.