Хорт хавдрыг эмчлэх боломж байгааг Германы судлаачид мэдээлж байна
Германы судлаачид хорт хавдар өвчнийг 2-16 долоо хоногийн дотор эмчлэх боломж бололцоо байгааг мэдээллээд байна. Хорт хавдар өвчнийг эмчлэх аргыг олон жилийн турш хайж судлаж байгаа Леонард Колдвелл энэ өвчнийг эмчлэхэд хүчтэй эм бэлдмэл шаардлагагүй хэмээн үзэж байна.
Харин хүний биен дэх хүчил шүлтийн харьцаа зөв түвшинд байвал хорт хавдар өвчнийг ялан дийлэх боломжтой гэдгийг судлаач Колдвелл онцолсон юм. Мөн хүчилтөрөгчийг биедээ ихээр нийлэгжүүлэх нь хорт хавдрын эсрэг эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа иргэд сэтгэл санааны хувьд өөдрөг байж, эрүүлжинэ гэсэн найдвараа хадгалсаар байх хэрэгтэйг ч судлаачид хэлсэн юм. Хүн өөдрөг байх үедээ аливаа өвчний эсрэг хүчирхэг дархлаатай болж, баяр баяслын даавар ямар ч эмчилгээг үр дүнтэй болгодог байна.
Леонард Колдвеллийн судалгааны багийнхан хорт хавдрыг эмчлэхэд олон хүчин зүйл нөлөөлж болохыг тогтоосон бөгөөд бидний хэрэглэж буй давс, чихэр ч эмчилгээнд нөлөөлдөг ажээ.