Их Британийн хунтайж Харри өнгөрсөн тавдугаар сард хуримаа хийснээс хойш анх удаа гэр бүлийн хамт хилийн чанадад албан айлчлал эхлүүллээ.
Сассексын гүн болон гүнгийн авхай 16 хоногийн турш Австрали, Фижи, Тонга, Шинэ Зеланд улсуудаар айлчлах юм.
Австралийн Сидней хотод хунтайж Харригийн санаачилсан Инвиктус паралимпын наадам бямба гарагт эхэлнэ. Хунтайжийн гэр бүл наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд оролцоно. Инвиктус паралимпын наадамд дайны үеэр шархадсан баатрууд, ахмад дайчид спортын 11 төрөлд өрсөлдөх юм.
Үүнээс гадна залуу гэр бүл албан ёсны олон арван арга хэмжээнд оролцоно. Өнөөдөр тэд Австралид ирээд багахан амралт авна гэжээ.