Хятадууд хортон ШАВЖ хараад баясжээ
Ихэнх хүмүүсийн хувьд хортон шавж харах нь тийм ч таатай хэрэг байдаггүй. Гэхдээ Хятадын Хунан мужийн иргэд тун ховорт тооцогддог нэгэн шавжийг харж, нүдээ баясгасан байна.
Шувуу мэт харагддаг энэхүү шавжийг “Бүргэд эрвээхий” хэмээн нэрлэдэг юм. Лиангшаны ууланд л байдаг энэ шавжийг хүмүүс хэдэн арван жилд ганц л удаа харсан байдаг юм.
“Бүргэд эрвээхий” гэх энэхүү шавж нь шувуу болон зөгий, эрвээхий гэсэн олон амьтны шинжийг өөртөө нэгтгэн агуулсан байдаг юм. Тод өнгийн үсэрхэг энэхүү шавж өдгөө Хятадын нутагт тун ховор үлдээд байгаа юм