Зах зээлийн уналттай зэрэгцэн Хятадын крипто олборлогчид нь олборлох төхөөрөмжүүдээ кило граммлаж зарж байгаа тухай мэдээлэл цацагдлаа.
Өнгөрч буй долоо хоногийн турш криптогийн зах зээл уналттай байж, Биткойн 4300 ам.доллар болтлоо буурсан билээ.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр 1 ширхэг Биткойн 4254 ам.доллараар арилжиж байна. Ханш ийнхүү зогсолтгүй унаж байгаа тул, Хятадын олборлогчид олборлолтоос олох орлого буурч, хуучин төхөөрөмжүүдээ зарах үзэгдэл идэвхтэй ажиглагджээ.
Тухайлбал “Antminer S7”, “Antminer T9”, “Avalon A741” зэрэг олборлогч төхөөрөмжүүдийг килограмм зарж байна. Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглан крипто олборлолт явуулахад, цахилгааны зардал бусад зардлуудаа нөхөх боломжгүй болжээ.
Криптовалютын салбар ийнхүү бууралттай байгаа нь Хятад улсын Шинжаань, Өвөр Монголд байдаг жижиг болон дунд хэмжээний крипто олборлогчдод хамгийн хүндээр тусаж байна.
Хуучин төхөөрөмжийн зах зээл дээр олборлогч төхөөрөмж анхныхаа үнийн дөнгөж 5 хувь хүрэхтэй үгүйтэйгээр зарагдаж байгаа юм.
Ердөө нэг жилийн өмнө 20,000 юань буюу 2885 ам.доллараар худалдаж авсан төхөөрөмж 1,000 юань буюу 144 ам.доллараар зарагдаж байна.