2017 оны 6 сарын 24-ны 06 цагийн үед БНХАУ-ын Сычуань мужийн Маосянь дүүргийн Синьмо тосгоны уулын энгэр орчмын хөрс нурж 40 гаруй айлын байшин сүйдэж хөрсний нуралтын улмаас 140-өөд хүн нурангид дарагдсан тухай бид мэдээлсэн билээ. Үүнийтэй холбогдуулан Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттериш мэдэгдэл хийлээ. Тэрээр БНХАУ-ын эрх баригчдад эмгэнэл илэрхийлээд шаардлагатай бол Хятадын талд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагааг илэрхийлэв.
Хятадын Сычуань байгалийн гамшигт нэрвэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмгэнэл илэрхийлсэн байна.