Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадын Юньнань мужийн “Мөсөн жаал

Хятадын Юньнань мужийн “Мөсөн жаал

206
0
Хятадын Юньнань мужийн "Мөсөн жаал
Хятадын Юньнань мужийн "Мөсөн жаал
Хятадын Юньнань мужийн “Мөсөн жаал” шалтгалтдаа 99 оноо авчээ
Хятадын Юньнань мужийн нэгэн хотын сургуулийн сурагч найман настай Ван хичээлдээ ирэхдээ үс, хөмсөг, сормуус нь битүү цантчихсан ирснээс болж анги даяар инээдэм ханиадам болсон бөгөөд “Мөсөн жаал” нэр авчээ.
“Мөсөн жаал”-ын зураг тэр даруй Хятадын цахим сүлжээгээр тарсан бөгөөд хүмүүс хүүг өхөөрдөхийн хажуугаар өрөвдөж, уярч хайлсан гэнэ.
Ван жаалын сургууль нь 4.5 км-ийн хол байдаг бөгөөд сургуульдаа очихын тулд нэг цаг алхдаг ажээ. Дээрх зургийг авсан өдөр гадаа температур -9C байжээ. “Мөсөн жаал”-ын цантсан үс болон бээрсэн гарын зургийг цахим сүлжээгээр хэдэн мянган хүн үзэж, Хятадын хөдөө тосгон, сууринд ядуурал буурахгүй байгааг шүүмжилж, хэлэлцүүлэг хүртэл өрнөсөн байна.
Хүү хэдийгээр даарч бээрсэн ч гэлээ 100 онооны шалгалтад тэр өдөр 99 оноо авсан байна.
hytadiin mungun
Хятадын Юньнань мужийн “Мөсөн жаал” шалтгалтдаа 99 оноо авчээ

Ван жаалын зураг интернэтээр цацагдсаны дараа Хятадын нэгэн вэб сайтын сэтгүүлчид хүүгийн амьдралтай танилцахаар гэрт нь очжээ.

Ван бол ажил хийхээр ар гэрээ орхин том хотыг зорьсон олон сая ажилчдын хүүхдүүдийн нэг юм. Жаал хүү Юньнань мужийн нэгэн ядуу тосгонд эмээ, эгчтэйгээ амьдардаг ажээ. Хүүгийн ээж нь түүнийг жаахан байхад орхиж явжээ. Харин хүү аавыгаа дөрөв, таван сард нэг удаа л хардаг ажээ.

Хүүгийн зургийг интернэтээс олж үзсэн ХКН-ын Залуучуудын эвлэл сургуульд нь 100,000 юань буюу 15,000 ам.доллартай тэнцэх мөнгийг сурагчдын хувцас хэрэглэл болон сургуулийн халаалтыг сайжруулахад зориулж хандивлажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here