Нүүр хуудас Гадаад мэдээ Хятад эмэгтэйн хамарт шүд ургасан байжээ.

Хятад эмэгтэйн хамарт шүд ургасан байжээ.

467
0

57 настай Хятад эмэгтэйн хамар  битүүрч, цус гараад байдаг гэж олон жилийн турш гомдоллодог байжээ. Ингэхдээ өөрийгөө хамрын салслаг бүрхүүлийн архаг үрэвсэлтэй хэмээн үзэж иржээ. Тэгээд нэг сайн шинжилгээ хийлгэхээр шийдэхэд, Хунань мужийн улсын эмнэлгийн хамар-хоолойн эмч нартүүний рентген зургаас хамарт нь гаднын зүйл орсныг илрүүлсэн байна гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.

Эхлээд эмч нар өвчтөний хамарт жижигхэн чулуу орж хэмээн үзэж, түүнийг авахаар шийдсэн байна. Гэвч өвчтөний хамарт шүд ургасан болох нь мэс заслын явцад тодорхой болжээ.

Эмч нар тэр шүдийг нь авч, эмэгтэйн бие ч сайжирсан байна.Түүний хамраас цус гарч, хамар нь битүүрэхээ больжээ. Шүдний эмч энэ явдлыг тайлбарлахдаа, шүд зөвхөн амны хөндийд ургаад зогсдоггүй, гэхдээ хамарт шүд ургах нь туйлын ховор юм гэдгийг тайлбарласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here