Нүүр хуудас Гадаад мэдээ ХЯТАД: Өндөр настай эцэг, эхээ асарвал ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгоно

ХЯТАД: Өндөр настай эцэг, эхээ асарвал ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгоно

85
0
ondor-nastanguud
БНХАУ-ын 10 гаруй мужид ажилтан, албан хаагчдад эцэг эхээ асрахад зориулж, тусгайлан чөлөө олгох, төр засгаас туслах бодлого хэрэгжүүлж байна

Хятадын баруун хойд хэсэгт орших Ниншя-Хотонгийн өөртөө засах орны удирдлага эцэг эхээ асарсан ажилтан, албан хаагчдад цалинтай чөлөө олгох журам баталжээ.

Тодруулбал, тус мужийн албан хаагч айлын ганц хүүхэд бол жилд 15 хүртэлх хоног чөлөөлөгдөж, эцэг эхээ асрах боломжтой. Мөн ажил олгогч цалинг нь бүтэн бодох юм байна. Хэрвээ ах, эгч, дүүтэй бол долоо хоног хүртэлх цалинтай чөлөө олгох аж.

Урд хөршийн өндөр настны тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Харин ажил хийдэг, тэр тусмаа гэр орноосоо хол ажилладаг хүмүүст ар гэрээ анхаарах, өндөр настай эцэг эх, эмээ өвөөгөө асрах нь улам л хүндрэлтэй болжээ.

Иймд БНХАУ-ын 10 гаруй мужид ажилтан, албан хаагчдад эцэг эхээ асрахад зориулж, тусгайлан чөлөө олгох, төр засгаас туслах бодлого хэрэгжүүлж байна.

Үүнээс гадна Гуанси-Жуанд өнгөрсөн оноос эхлэн эцэг эхийнх нь аль нэг нь 60 дээш настай эсвэл эмнэлэгт хэвтэж сувилуулах шаардлагатай бол жилд 15 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгож байхаар хуульчилжээ.

Мөн Хэнань мужид төрсөн ах, эгч, дүүгүй албан хаагчдад жилд 20 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох журам саяхан батлагдсан. Эл журам 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here