Нүүр хуудас Гадаад мэдээ ЧИЛИ: Криптовалют арилжааны газрууд орлогын мэдээллээ тайлагнана

ЧИЛИ: Криптовалют арилжааны газрууд орлогын мэдээллээ тайлагнана

79
0
chile-cryptйo
Криптовалют арилжааны газрууд орлогын мэдээллээ тайлагнана

Чили улсын татвар төлөгчид нь криптовалютын ашгийн мэдээллээ Чилийн татварын ерөнхий газарт тайлагнаж байхыг хуулиар зохицуулалт хийсэн байна.

2018 онд Чилийн татварын ерөнхий газрын шийдвэрийн дагуу дижитал валютыг VAT буюу нэмэлт өртгийн татварт тооцогдохгүй хэмээн үзсэн ч, орлогын албан татварыг тооцоолоход мэдээллийг нь харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай өмч гэж тодорхойлсон юм.

Энэхүү шийдвэрийн дагуу дижитал валютын холбогдолтой үйл ажиллагаа явуулж байгаа 22 аж ахуйн нэгж орлогын мэдээллээ албаны хүмүүст гаргаж өгөхөөр болжээ.

2018 оны орлогын тайландаа гаднын фиат буюу цаасан мөнгө болон криптовалют арилжсан борлуулалтаас олсон орлогоо тайлагнах юм.

Ийнхүү Чили улсын албаны хүмүүсийн зүгээс криптовалютын орчинг илүү цэгцлэх, чангатгах бодлогыг баримталж байна.

Дашрамд хэлэхэд өнгөрсөн 2018 онд Чилийн криптовалют арилжааны томчууд болох “BUDA”, “Orionx”, “CryptoMarket” зэрэг нь тэдний платформын данснуудыг хаасан хэмээн банкуудтай зөрчилдөж, шүүхэд гомдол мэдүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here