Нүүр хуудас Гадаад мэдээ Шинжаан-Уйгурын иргэдийг гар утсаар дамжуулан тагнах VPN аппликейшнүүдийг устгажээ.

Шинжаан-Уйгурын иргэдийг гар утсаар дамжуулан тагнах VPN аппликейшнүүдийг устгажээ.

150
0

Шинжаан-Уйгурын иргэдийг гар утсаар дамжуулан тагнахаар болж, хэрвээ зөвшөөрөхгүй бол баривчлах тухай сануулсан Хятадын эрх баригчид VPN үйлчилгээг Засгийн газрын зөвшөөрөлгүй ашиглахыг хориглосон юм.  Тэгвэл Apple-ийн Хятад  дахь App Store-д нэр бүхий VPN аппликейшнүүд байршихаа больжээ. “Хууль бус контент гэж үзэн таны аппликейшнийг устгалаа” гэсэн агуулга бүхий зурвас ExpressVPN, StarVPN аппликейшнүүдийг хөгжүүлэгч нарт очсон аж.

Гэхдээ одоогоор зарим VPN аппликейшн идэвхтэй хэвээр байгаа бөгөөд Андроид үйлдлийн систем дээрх нь устаагүй. Энэхүү асуудалтай холбоотойгоор Apple компани тайлбар хийхээс татгалзсан аж.Харин өөр орны бүртгэлтэй App Store-оос дээрх аппликейшнүүдийг татаж болж байгаа талаар зарим хэрэглэгч бичжээ. Ирэх намар Хятадын Коммунист намын таван жил тутамд зохиогддог их хурал болох бөгөөд энэ үеэр Засгийн газар интернет хэрэглээнд тавих хоригоо улам чангатгаж магадгүй юм.

2017 оны эхээр Хятад дахь App Store дээрээс Нью-Йорк Таймсын аппликейшнийг устгасан тохиолдол бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here