Шинзо Абэгийн тэргүүлдэг Япон Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгджээ. Засгийн газар хурлынхаа үеэр Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан байна.
Ийнхүү огцрох шийдвэр гаргасан нь эрх барьж буй Либериал Ардчилсан нам болон Ерөнхий сайд Шинзо Абэгийн нэр хүнд огцом буурч байгаатай холбоотой аж. Учир нь Засгийн газар танхимаараа огцорч байж ард иргэдийнхээ итгэлийг эргэн сэргээнэ гэж үзжээ.Учир нь эрх барьж буй Либераль-Ардчилсан нам болон Ерөнхий сайд Шинзо Абэгийн чансаа огцом буурч байгаа билээ.
Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газар одоо хэдхэн цаг л ажиллана. Өнөө орой шинэ Засгийн газар бүрдтэл тэд үүргээ гүйцэтгэж байх юм.
Харин Японы хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд кабинетийнхаа хагасаас илүү хувийг шинэчилнэ. Үүнд Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайдууд багтах байх гэжээ.