Шри-Ланк улсад их хэмжээний аадар бороо орж үер буусан талаар” СNN” агентлаг мэдээлсэн байна. Үерийн улмаас 151 хүн амь насаа алдаж,111 хүн ор сураггүй сураггүй болж хайх ажил явагдаж байна. Зарим бүс нутагт гол мөрөн үерлэсэн тул аврах ажиллагаа зогсоход хүрчээ.Мөн үерийн улмаас хагас сая хүн орон гэргүй болж, түр хорогдох байруудад амьдарч байна.Тус улсын Гадаад хэргийн сайд Рави Карунанаяке эх оронд нь нүүрлээд буй гамшгийг зогсоохын тулд НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудаас хүмүүнлэгийн тусламж хүссэн аж. Шри-Ланк улс нь Энэтхэгийн далайн Шри-Ланк арал дээр оршдог бөгөөд хойд талаараа Энэтхэг улстай,баруун талаараа Мальдив улстай хиллэдэг , халуун бүсийн цаг агаартай, байгалийн өнгө үзэмж сайхан учраас “Энэтхэгийн далайн сувд” гэсэн алдартай юм.